Худал үг сүхэн хариутай гэж

2019-09-30 Нийгэм

 

 

“Эдийн засагч, уул уурхайн шинжээч Л.Наранбаатар хөрсний сийрэгжилт хийх 56 тэрбум төгрөгийг “Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй компанийн удирдлагууд хувааж авсан” хэмээн мэдэмхийрч хэсэгтээ л гавьяа байгуулсан аятай цээжээ дэлдэв. Товчхондоо бол “Үндэсний аудитын газраас 2018 онд “Эрдэнэс-Тавантолгой” компанид гүйцэтгэлийн аудит хийсэн. Шалгалтаар нийт 25 зөрчил илэрсний нэг нь 56 тэрбум төгрөгийн хөрсний сийрэгжилтийн луйвар” гэх агуулгатай зүйл ярьсан юм. Гэтэл  худал үг сүхэн хариутай гэгчээр Л.Наранбаатарын гүтгэлэгийг Авлигатай тэмцэх газраас худал гэдгийг нь тогтоогоод байгаа. Нэг үгээр хэлбэл,  ТЭЗҮ болон удаа дараагийн маркшейдэрийн хэмжилтүүд, хөндлөнгийн маркшейдэрийн компаниуд, маркшейдэрүүдийн санал дүгнэлт, Үндэсний аудитын газрын ажлын хүрээнд АТГ судалж үзээд хэргийг хэрэгсэхгүй буюу хэрэг болгох үндэслэлгүй гэх тогтоол гаргах нь тэр.

Харин мань эр бантсан нүүрэндээ ч тэр үү булхи залгисан мэт чимээгүй болж. Уг нь Эрүүгийн хуулиас гүтгэх заалтыг хасч, Зөрчлийн хуульд оруулснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн. Гэвч Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвар хураамжаа төлөөд, улс орондоо ашигаа өгдөг компанийн нэр төрд халдсан энэхүү этгээд өнөөдөр яагаад хуулийн өмнө өөрт ногдох хариуцлагаа хүлээхгүй бүрэн эрхтэй яваад байна вэ? Тэгээд ч өнөөдөр жирийн иргэний нэр төрд халдсан хэнбугай ч хариуцлагаа тухай бүрт нь хүлээж байж ардчилсан Монгол Улсын мөн чанар оршино шүү дээ…

Харин эл асуудлаар Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудсандаа ийнхүү байр сууриа илэрхийлсэн байна.

Дарийн утаа үнэрлэж үзээгүй зангиатай бацаанууд зөөлөн сандал мөрөөдөж болно оо. Гэхдээ түмэн олноосоо итгэл гуйж очихоосоо өмнө хүн чанар, ёс зүй хоёроо шалгуулах нүүртэй байх хэрэгтэй шүү. Энэ нэг бацаан ингээд шөнө бодолд нь орсоныгоо өглөө хашгираад ард түмний амьдралын зовлон дээр популизм хийгээд байх нь их заваан харагдаад байсан юм.

Би тэр том, том дэлхийн эдийн засаг ярьсан амбицтай шаарыг нь өмөөрөөгүй. Харин хонгилын үзүүрээс гэрэл асаагаад хөтлөөд ирж байгаа Эрдэнэставан толгой гэдэг ганц сүүтэй үнээг нь өмөөрч байгаа юм. Ялангуяа шуналын цөөврүүд ноолоод байвал муу ч гэсэн төрөө хамгаална. Би энэ төрд хөдөлмөрлөж, хүмүүс цалинжуулж татвар төлдөг, төрөө өмөөрөх нүүртэй хүн. Эрх ямбыг нь ч эдэлж, богинохон цаг хугацаанд тамгыг нь барьж зүтгэж ч явсан.

Би намын залуучууддаа хэлж байсан. Бүгд найрамдах намд надаас өөр муухай ааштай, муухай харагддаг хүн байж болохгүй. Та нар зөв хөгжих хэрэгтэй. Лав энэ залуу шиг ингэж л сагсганаж бодлогогүй улс төр хийж болохгүй шүү… гэж.

Венесуэлийн ард иргэдийг яг ийм новш турхирсаар байгаад өнөөдөр сүйрүүлчихсэн байхгүй юу. Ашгүй хуулийн байгууллага нь энэ нэг юмыг шалгаад гүтгэлэг явуулаад байгааг нь тогтоочихож.

Одоо миний дүү хэдэн жил сайхан ном уншиж төлөвшөөтөх. Эсвэл орхимж нөмрөөд хөдөөгийн нэг ганданд шавилж суугаад өөрийгөө олох хэрэгтэй. Хорлох бодол тээж явсаны оронд хоёр гартаа дамар хонх бариад хүнд гэмгүй явах хэрэгтэй л дээ.

Одоо наад ард түмэн чинь алаг цоохрыгоо ялгахтайгаа болсон. Элбэгдорж анх яг л ингэж сагсаганадаг хүү байхад ард түмэн арай гэнэн байсан юм.

Залуу хүн заваан байж болохгүй.

Дарийн утаа үнэрлэж үзээгүй зангиатай бацаанууд зөөлөн сандал мөрөөдөж болно оо. Гэхдээ түмэн олноосоо итгэл гуйж очихоосоо өмнө хүн чанар, ёс зүй хоёроо шалгуулах нүүртэй байх хэрэгтэй шүү. Энэ нэг бацаан ингээд шөнө бодолд нь орсоныгоо өглөө хашгираад ард түмний амьдралын зовлон дээр популизм хийгээд байх нь их заваан харагдаад байсан юм. Би тэр Ганхуяг гэж том, том дэлхийн эдийн засаг ярьсан амбицтай шаарыг нь өмөөрөөгүй. Харин хонгилын үзүүрээс гэрэл асаагаад хөтлөөд ирж байгаа Эрдэнэс таван толгой гэдэг ганц сүүтэй үнээг нь өмөөрч байгаа юм. Ялангуяа шуналын цөөврүүд ноолоод байвал муу ч гэсэн төрөө хамгаална. Би энэ төрд хөдөлмөрлөж, хүмүүс цалинжуулж татвар төлдөг, төрөө өмөөрөх нүүртэй хүн. Эрх ямбыг нь ч эдэлж, богинохон цаг хугацаанд тамгыг нь барьж зүтгэж ч явсан.Би намын залуучууддаа хэлж байсан. Бүгд найрамдах намд надаас өөр муухай ааштай, муухай харагддаг хүн байж болохгүй. Та нар зөв хөгжих хэрэгтэй. Лав энэ залуу шиг ингэж л сагсганаж бодлогогүй улс төр хийж болохгүй шүү… гэж. Венесуэлийн ард иргэдийг яг ийм новш турхирсаар байгаад өнөөдөр сүйрүүлчихсэн байхгүй юу.Ашгүй хуулийн байгууллага нь энэ нэг юмыг шалгаад гүтгэлэг явуулаад байгааг нь тогтоочихож. Одоо миний дүү хэдэн жил сайхан ном уншиж төлөвшөөтөх. Эсвэл орхимж нөмрөөд хөдөөгийн нэг ганданд шавилж суугаад өөрийгөө олох хэрэгтэй. Хорлох бодол тээж явсаны оронд хоёр гартаа дамар хонх бариад хүнд гэмгүй явах хэрэгтэй л дээ. Одоо наад ард түмэн чинь алаг цоохрыгоо ялгахтайгаа болсон. Элбэгдорж анх яг л ингэж сагсаганадаг хүү байхад ард түмэн арай гэнэн байсан юм.

Posted by Буянгийн Жагаа ба Бүгд Найрамдах Нам on Sunday, September 29, 2019

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.