Дулаанаар хангагдаагүй 100 гаруй сургууль, цэцэрлэг байна

2019-09-24 Мэдээ, мэдээлэл

Дулаанаар хангагдаагүй 100 гаруй сургууль, цэцэрлэг байна

Энэ сарын 15-наас эхлэн орон сууцны дулаан хангамжийг өгсөн.  Гэвч дулаанаар хангах ажил одоогоор бүрэн дуусаагүй байгаа юм байна. Одоогоор 100 гаруй сургууль, цэцэрлэг дулаан хангамжаар хангагдаагүй байгаа аж. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрынхны өгсөн мэдээллээр ирэх сарын 1-н гэхэд 40 сургууль, цэцэрлэг нь дулаан хангамжаар хангагдах гэнэ.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд иргэдийг халуун хүйтэн усаар хангах  үйлчилгээ 98 хувьтай байгаа юм байна. Нэмж мэдээлэхэд, дулааны тоног төхөөрөмжийн урсгал завсарын ажил бүрэн дуусжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.