Тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах цахим үйлчилгээг нэвтрүүлжээ

2019-09-12 Мэдээ, мэдээлэл

Тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах цахим үйлчилгээг нэвтрүүлжээ

Aвтотээврийн үндэсний төв, Нийслэлийн мэдээлэл, технологийн газар хамтран Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ Smartcar системээр дамжуулан “Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах” үйлчилгээг нэвтрүүлжээ. Монгол Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилийн байдлаар нийт 990,856 автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл байгаагаас хөдөлгөөнд оролцдоггүй 95,006 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд албан татварын нэхэмжлэл үүсдэг тул ашиглагддагүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах шаардлагатай аж. Автотээврийн хэрэгсэл эзэмшигч нь Авто тээврийн үндэсний төвд бичгээр хүсэлт гаргаж, шаардлагатай холбогдох материалыг бүрдүүлэн өгдөг байсан бол одоо тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний Smartcar системээр хандан хүсэлт гаргах боломжтой болжээ.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.