ШӨХТГ: Аялал жуулчлалын компаниудтай холбоотой гомдол их ирж байна

2019-09-11 Мэдээ, мэдээлэл
ШӨХТГ: ХХЗХ маш муу ажиллаж байна

Хэвлэлийн бага хурал

 

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас  цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.9.11/ мэдээлэл хийлээ. Тус газар нь иргэдээс ирүүлсэн олон гомдолд шалгалт хийж байгаа юм байна.

ШӨХТГ энэ сарын 10-наас аравдугаар сарын 5-ныг хүртэл “Ахмад настан хэрэглэгч” аяныг эхлүүлж байгаа юм. Энэ хүрээнд ахмад наснуудыг эрх үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхэд, болон бусад хэлбэрээр зөрчигдөж байгаа эсэхийг шалгахаар болсон байна.

Тус төвд зуны улиралд аялал жуулчлалын үйлчилгээтэй холбоотой гомдол олон ирсэн байна. Аялал жуулчлалын үйлчилгээ нь үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрэхгүй байгаа тул төлбөрийн тодорхой хувийг нэхэмжилсэн асуудлууд гарчээ.  Энэ нь аялал жуулчлалын компани мэдээллээ тодорхой өгөөгүйтэй холбоотой гэнэ. Мөн СӨХ-той холбоотой гомдол олон иржээ. СӨХ-д зөвшөөрөл өгч буй төрийн байгууллагуудтай холбоотой ажиллаж байгаа ч, хариуцлага тооцох хууль тодорхой бус байгаа аж.

Мэдээлэллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултаа лавласан юм.

-Банкны салбарууд иргэдийн эрхийг зөрчдөг. Үүнд шалгалт хийсэн үү?

-Банкны асуудлыг Монголбанк зохицуулах үүрэгтэй. Энэ үүгээ биелүүлэхгүй байгаа тохиолдолд иргэд манайд ханддаг. Энэ тохиолдолд бид гомдлыг барагдуулахыг шаардсан тодорхой хугацаат бичгийг тухайн байгууллагад хүргүүлдэг.

-Эрчим хүчний тарифыг иргэдэд мэдэгдэлгүйгээр нэмсэнд шалгалт хийсэн үү?

-Эрчим хүчний үнийг нэмэх талаарх саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар манайхаас асуусан. Бид эрчим хүчний үнэ тарифыг яагаад нэмж болохгүй талаарх гаргалгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

-Чанаргүй шатахууны асуудлаас эхлээд хэрэглэгчдийн эрхийг хамгаалж чадаагүй олон тохиолдол байна. ШӨХТГ хэрэглэгчдийн эрхийг хамгаалж чадахгүй байна. Татан буугдсан нь дээр биш үү?

-Манайх ердөө долоон байцаагчтай. Долоон байцаагч бүх гомдол дээр ажиллахад хүрэлцдэггүй. Эрчим хүч, шатахуунтай холбоотой асуудалд удаа дараа шалгалт хийсэн. Чанарын шаардлага хангаагүй шатахуун борлуулсан газруудын асуудлыг шүүхээр шийдвэрлээд явж байна.

-Үүрэн телефонуудтай холбоотой зөрчил нэлээд гардаг. Энэ тал дээр та бүхэн хэрхэн арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) маш хариуцлагагүй ажиллаж байна. Бид өнгөрсөн хугацаанд “Mobicom”, “Unitel”-д шалгалт хийсэн. Гэнэт үйлчилгээндээ өөрчлөлт оруулдаг, Data багцаа, үнээ өөрчилдөг зэрэг зөрчил их гарлаа. Эдгээрт зөрчлийн хэрэг үүсгэж, холбогдох торгуулийг ногдуулсан. ХХЗХ энэ асуудлыг дахин гаргахгүй байх тал дээр анхаарал тавьж байгаа гэж найдаж байна.

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.