ЗТЯ-ны газрын дарга Д.Доржхандыг баривчилжээ

2019-09-11 Мэдээ, мэдээлэл

Авлигатай тэмцэх газраас өчигдөр Зам тээврийн яамны Авто замын бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Доржхандыг баривчлан сааатуулжээ.

Түүнийг авто замын тендер зарлахдаа бусдаас авлига авч давуу байдал үүсгэсэн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж. 

Д.Доржхандыг одоогоор 461 дүгээр ангид хорьсон бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх, прокурорын байгууллага шийдвэрлэнэ гэлээ.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.