Дэлхийд ганцхан монгол ЁС ба СОЁЛ

2019-09-11 Монгол уламжлал


Нагацын дэргэд дал барьдаггүй
Настны дэргэд сархад хүртдэггүй
Найрын хойморьт энгэр задгайлдаггүй
Наадмын даваанд тооцоо ярьдаггүй
Аавын бийд сахал тавьдаггүй
Агтны дэлэнд хутга хүргэдэггүй
Алсын замд цаг товлодоггүй
Амрагын явдалд хөндлөнгөөс ордоггүй
Малын бэлчээрт бой хийдэггүй
Махны хольцонд сүү ордоггүй
Мандах наранд ус өргөдөггүй
Буцах шувуудын цувааг тоолдоггүй
Буурал өвгөдийн дээр суудаггүй
Бусдын хэргийн ганцаар шүүдэггүй
Ихэдсэн зовлонд орондоо уйлдаггүй
Илүүдсэн жаргалд орондоо дуулдаггүй
Идсэн хоолоо дутуу орхидоггүй
Иртэй талаар хутга дамжуулдаггүй
Цайны шаарыг галд хийдэггүй
Цагаанд идээнд цус хольдоггүй
Цацлын идээг доош өргөдөггүй
Цаг голлоход замд гардаггүй
Ардын сайхан сургааль минь
Аялгуу төгс хөгжим юм
Ашдын сайхан ерөөл юм
Амандаа унших тарни юм

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.