Төв цэвэрлэх байгууламжаас цогцос олджээ

2019-09-10 Мэдээ, мэдээлэл
Төв цэвэрлэх байгууламжаас цогцос олджээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг “Төв цэвэрлэх байгууламж”-ийн хоёрдугаар сараалжны хэсэгт эрэгтэй хүний цогцос олджээ.

Тодруулбал, өчигдөр 11.14 цагт онцгой байдлын газарт ирсний дагуу Нийслэлийн Аврах ангийн зургаан алба хаагч нэг автомашинтайгаар тус газарт очиж цогцосыг гарган авчээ. “Төв цэвэрлэх байгууламж”-ийн хоёрдугаар сараалжны 1.5х2 метрийн хэмжээтэй төмөр хийц дээр нэр, нас харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гарган авч  онцгой байдлын алба хаагчид цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Төв цэвэрлэх байгууламжаас олдсон цогцосыг шалгаж байна. Урьдчилсан байдлаар осол биш урсаж орж ирсэн байх магадлалтай гэж үзэж байна” гэлээ.

 

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.