Айлчлалын үеэр хотын замыг бүхэлд нь хаана гэдэг ташаа мэдээлэл гэв

2019-09-2 Мэдээ, мэдээлэл

Б.Баатархүү: Айлчлалын үеэр хотын замыг бүхэлд нь хаана гэдэг ташаа мэдээлэл

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчилна. Энэхүү айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлан ирэхтэй холбоотой мэдээллийг өчигдөр орой гаргасан. Гэвч нийгмийн сүлжээнд худал ташаа мэдээлэл тарааж, иргэдийг төөрөлдүүлж, бухимдуулж байна.

Тодруулбал, Улаанбаатарын хотын замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаана гэдэг ташаа мэдээлэл. Зочны явах чиглэлийн тодорхой замуудыг богино хугацаанд хязгаарлана. Зочин хэзээ ирэх мэдээллийг холбогдох байгууллагуудаас мэдээлнэ. Цагдаагийн байгууллагаас хэв журмыг хамгаалалтын үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ энэ хоёр өдийн турш бүхэлд нь зам хаана гэсэн ташаа мэдээлэл яваад байгааг албан ёсоор залруулж байна. Мэдээж зочны явах тодорхой хэсгүүдийг хэсэгчлэн хаадаг.

Өмнө нь Монгол Улсад ирж байсан төрийн дээд олон айлчлалуудын үеэр тодорхой замуудыг богино хугацаанд хаагаад буцаагаад хэвийн үйл ажиллагаанд оруулж ажилладаг. Иймд тухай бүрт нь иргэдэд мэдээлэл хүргэнэ.

Айлчлалын үеэр цагдаагийн байгууллагын алба хаагчид үүргээ гүйцэтгэхийн хамт иргэдийг аль болох чирэгдүүлэхгүй, удаан хугацаанд замын хөдөлгөөнийг саатуулахгүйгээр зохицуулалт хийнэ.

Түүнчлэн айлчлалтай холбоотойгоор аль замын ямар хугацаанд хэсэгчлэн хаахыг мэдээллийн сүлжээ болон, 96.3 радиогоор тогтмол мэдээлэл өгч ажиллах учраас иргэд замын хөдөлгөөнд уурлаж бухимдалгүйгээр соёлтой боловсон оролцохыг уриалж байна. Өнөөдөр замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа” гэв.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.