Эрдэс баялгийн салбарын энэ оны эхний долоон сарын статистик мэдээлэл гарлаа

2019-08-29 Мэдээ, мэдээлэл

I. УУЛ УУРХАЙН САЛБАРААС УЛСЫН ТӨСӨВТ ОРУУЛСАН ТАТВАР, ХУРААМЖ

2019 оны эхний 7 сарын байдлаар улсын төсөвт 1.7 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

Алт 22.2 тэрбум төгрөг,
Нүүрс 788.7 тэрбум төгрөг,
Цайр 53.6 тэрбум төгрөг,
Зэс 723.1 тэрбум төгрөг,
Төмөр 14.5 тэрбум төгрөг,
Жонш 19.0 тэрбум төгрөг,
Бусад 41.0 тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 321.3 тэрбум төгрөг буюу 24.0 хувиар өссөн байна. Үүнд:

Нүүрс 230.4(41.3%) тэрбум төгрөг,
Зэс 97.9(15.7%) тэрбум төгрөг,
Төмөр 5.1(53.8%) тэрбум төгрөг,
Жонш 9.3(96.9%) тэрбум төгрөг,

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:

Алт 13.8(38.2%) тэрбум төгрөг,
Цайр 1.7(3.0%) тэрбум төгрөг.
Бусад 6.0(12.8%) тэрбум төгрөг.

II. Аж үйлдвэрийн салбар

II.1. Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2019 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр 29.1 сая.тн нүүрс, 782.9 мян.тн зэсийн баяжмал, 7.6 тн алт, 3.0 мян.тн молибдений баяжмал, 73.6 мян.тн хайлуур жоншны хүдэр, 27.1 мян.тн хайлуур жоншны баяжмал, 4.7 сая.тн төмрийн хүдэр, 1.8 сая.тн төмрийн хүдрийн баяжмал, 50.3 мян.тн цайрын баяжмал, 4.0 сая баррель газрын тос, 7.3 мян.тн катодын зэс тус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс 2.8 сая.тн буюу 10.6 хувь,зэсийн баяжмал 22.6 мян.тн буюу 3.0 хувь,төмрийн хүдэр 1.3 сая.тн буюу 38.9 хувь, төмрийн хүдрийн баяжмал 95.7 мян.тн буюу 5.7 хувь, хайлуур жоншны хүдэр 3.8 мян.тн буюу 5.4 хувь, цайрын баяжмал 3.5 мян.тн буюу 7.5 хувь, газрын тос 21.8 мян.баррель буюу 0.6 хувиар тус тус өссөн байна.

Харин алт 1.6тн буюу 17.4 хувь, молибдены баяжмал 129.0 тн буюу 4.1 хувь, хайлуур жоншны баяжмал 13.5 мян.тн буюу 33.3 хувь, катодын зэс 1.1 мян.тн буюу 13.0 хувиар тус тус буурсан байна.

II.2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны 7 сарын гүйцэтгэлээр 9.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (13.5%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 7.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 881.7 (14.3%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 876.4 (40.7%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 30.9 (0.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.0 хувийг эзэлж байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний 7 сарын байдлаар 11.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (16.8%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 8.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (18.0%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 779.0 (34.0%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 484.4 (12.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 8.3 (71.1%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 7.0 (60.1%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

III. гадаад худалдаа

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 7 сарын байдлаар 8.1 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 696.4 (9.4%) саяам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1.1 тэрбум ам.доллараар эерэг гарсан байна.

3.1. Импорт

Импорт 3.5 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 241.6 (7.4%) сая ам.доллараар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний импорт 778.2 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 47.8 сая ам.доллараар буюу 6.5%-иар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.8 %-ийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. 2019 оны эхний 7 сард 659.7 сая ам.долларын 1,045.2 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 157.6 мян.тн-оор, үнийн дүнгээр 55.7 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 88.7%-ийг автобензин, дизель түлшний импорт, үүний 31.8 хувийг автобензин, 68.2 хувийг дизель түлшний импорт эзлэж байна.

Автобензины импорт 2019 оны эхний 7 сард 1,045.2 мян.тн автобензин импортолсон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 157.6 мян.тн-оор их байна. 2018 оны мөн үед 1 тн автобензины импортын дундаж үнэ 693.9 ам.доллар байсан бол 2019 оны эхний 7 сард 594.6 ам.доллар болж 14.3%-иар буурсан байна.

Дизель түлшний импорт 2019 оны эхний 7 сард 641.9 мян.тн болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 155.3 мян.тн-оор өссөн байна. 2018 оны эхний 7 сард 1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 651.1 ам.доллар байсан бол 2019 онд 622.0 ам.долларт хүрч 29.1 ам.доллар буюу 4.5 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 82.5 сая ам.доллараар нэмэгджээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.