Таны машин 4, 9-өөр төгссөн дугаартай бол энэ сард татвараа төлөөрэй

2017-04-21 Мэдээ, мэдээлэл

Авто тээвэр эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг хуулийн хугацаанд татвараа төлөхийг сануулж байна. Хэрэв хугацаандаа татвараа төлөөгүй тохиолдолд  замын хөдөлгөөнд оролцуулахгүй аж.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч, 2017 оны тавдугаар сарын 31-нийг дуустал төлөх юм.

Татвар төлөгч:

1, 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол нэгдүгээр сард
2, 7-оор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол хоёрдугаар сард
3, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол гуравдугаар сард
4, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол дөрөвдүгээр сард
5, 0-ээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэг бол тавдугаар сард төлнө.

Татвар, төлбөр төлөх цэгүүд дараах цэгүүдэд байрлаж байна.

Дүүргийн татварын хэлтсүүдэд 08.30-17.30;
БЗД, СХД, БГД-ийн Техник үзлэг оношилгооны төвд байрлах татвар хураах цэг 08.30-20.30;
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв (Дүнжингарав, Драгон, Мишээл салбар) 08.30-17.30;
АТҮТ-ийн Цирк салбар 08.30-17.30;
32-ын тойрогт Сансар сүлжээ дэлгүүрт 08.30-17.30;
Саруул зах 08.30-17.30;
Дэнжийн мянгын дэргэдэх 12-р хорооны байранд 08.30-17.30;
Монгол Хьюндай автомотив 08.30-17.30;
Да-Хүрээ захад байрлах татварын цэгийн үйлчилгээ 09.00-19.00 цагийн хооронд ажиллаж байна.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.