Серена Уиллиамс бие давхар болжээ

2017-07-11 Ертөнц

Агаарын теннисийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчин Серена Уиллиамс бие давхар болсон гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нь зарлажээ. Тамирчин бүсгүй 30 долоо хоногтой бие давхар бөгөөд ирэх намар шинэ хүнээ өлгийдөн авах юм байна. Эндээс харвал Серена өнгөрсөн нэгдүгээр сард Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлэхдээ хэдийнэ жирэмсэн болсон байжээ.

Үүнээс хэдхэн сарын өмнө тэрээр сүй тавьснаа гэнэтхэн зарлаж, фэнүүдээ гайхашруулж байсан. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард “Reddit”-ийг үндэслэгчдийн нэг Оханиантай сүй тавьсан юм. Хувийн амьдралаа сайн нууцалж чаддаг Серена Уиллиамс өнгөрсөн сарын тэмцээнүүдэд өвдөгний бэртэлтэй хэмээн оролцоогүй нь ийм учиртай байжээ.

Б.Номун

 

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.