23 кг дэрвэгэр жиргэрүү хил давуулахыг завджээ

2019-06-11 Мэдээ, мэдээлэл

Улсын хилээр 23 кг дэрвэгэр жиргэрүү гаргахыг завдсан галт тэрэгний үйлчлэгчийг Замын-Үүд дэх өргөн төмөр замын гаалийн ажилчид өчигдөр илрүүлжээ.

Тухайн сэжигтэн нь Улаанбаатар – Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний үйлчлэгч байсан бөгөөд 23 кг дэрвэгэр, жиргэрүүг өөрийн хариуцсан галт тэрэгний боодолтой бохир цагаан хэрэглэл болон ажлын өрөөний сандлын доор, галт тэрэгний зорчигчийн ус буцалгагчийн цаад хана зэрэгт хуваан нуусан байжээ.

БОАЖ-ын сайдын тушаалаар, дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2017 оны  нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл таван жилийн хугацаагаар хориглосон билээ.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.