Засгийн газрын дэмжлэгээр нэг сая жуулчин хүлээн авна

2019-06-10 Мэдээ, мэдээлэл

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Хөшигтийн хөндийд олон улсын зэрэглэл бүхий нисэх онгоцны буудал баригдаж, тун удахгүй ашиглалтад орох гэж байна.

Тодруулбал, төрөөс дэмжлэг үзүүлэн  Япон улсын санхүүжилт, Япон технологиор тоноглогдон баригдаж буй энэхүү олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор Монгол Улсын аялал жуулчлалд томоохон хөгжил авч  ирэх юм. Түүгээр зогсохгүй манай улсыг зорих жуулчдын тоо эрс өсч нэг сая жуулчин ирэх боломжтой болж байгаа юм.

Иймд гадаадын жуулчид, аялагчдын өмнө Монгол Улсын нүүрийг тахлан, урдаа барьж зорин үйлчлүүлдэг бидний сайн мэдэх Silk road ресторан, Irish pub, Broadway ресторан, зоогийн газар, зочид буудал зэрэг үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа өргөтгөх их ажлыг энэ онд хийхээр төлөвлөж Irish pub үйл ажиллагаагаа өргөтгөн, орчин нөхцөлөө сайжруулахаар 20 давхар барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр болсон мэдээлэл байна.

Ийнхүү Засгийн газрын дэмжлэг, хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагаагаар үйлчилгээний байгууллагууд өргөжин тэлж, дэлхийн олон сая жуулчдыг эх орондоо татсанаар манай улсын нийгэм эдийн засаг хөгжих нь дамжиггүй биз.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.