Баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг хориглох заалтыг хасна

2019-06-6 Мэдээ, мэдээлэл

Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг 2021 оноос эхлэн хориглох гэж байна хэмээн иргэд ихэд бухимдаж байгаа. Учир нь Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийг 2021 оноос хойш бүртгэхгүй гэсэн заалт тусгагдаад байгаа юм. Харин Зам тээврийн хөгжлийн яамны зүгээс энэхүү заалтыг хасах байр суурьтай байгаа аж. Учир нь иргэдийн амьжиргааны түвшин доогуур байгаа энэ үед гол хэрэглэж байгаа унаа болох приус гэх мэт шатахуун бага зарцуулдаг автомашиныг хориглож болохгүй. Тиймээс хуулийн хэлэлцүүлэг явагдаад байнгын хороогоор орох үед нь тэрхүү заалтыг татаж авна хэмээн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.