Цуврал 3 АТГ: “Шинэхэн групп”-ийн удирдлагуудыг шалгаж байсан тэмдэглэл манай байгууллагад байхгүй

2019-05-23 Нийгэм

ҮАБЗ-ийн гурван гишүүн байрладаг Их тэнгэрийн аманд газар авсан асуудлаар бид цуврал сурвалжлага бэлтгэн хүргэж байгаа билээ. Бид мэдээллийг аль болох тэнцтэртэй хүргэх үүднээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн болон “Шинэхэн групп”-ийн захирлаар ажиллаж байсан Ж.Сансар нарын яриаг хүргэсэн билээ.

Ж.Сансар ярихдаа 2016 онд одоогийн УИХ гишүүн, Хуульзүйн сайд Ц.Нямдоржийн гомдлоор АТГ болон болон БЗД-ийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан гэх мэдээллийг бидэнд өгсөн.

Тэгвэл энэ талаар АТГ-аас тодруулахад “Шинэхэн групп” болон тус группийн захирлаар ажиллаж байсан Ж.Сансар, хөрөнгө оруулагч Ч.Амарбаатарын нарын шалгаж байсан тэмдэглэл манай байгууллагад байхгүй байна гэв.

Харин БЗД-ийн цагдаа 2016 онд ийм гомдол ирсэн бол шалгаад прокурорт шилжүүлсэн гэсэн бол БЗД-ийн прокурор “Хэргийн холбогдогч биш бол хэргийн талаар мэдээлэл өгөх бололмжгүй. УЕП-ийн чиглэл өгвөл бид чиглэлийн дагуу мэдээлэл өгнө гэлээ. Бид мөн УЕП-оос энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэн боловч хэвлэл мэдээлэл хариуцан ажиллаж байсан ажилтан НПГ-т шилжиж орны хүнийг томилоогүй байгаа тул одоогоор мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. ”

Сануулахад: “Шинэхэн групп” 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Засгийн газрын  225 тоот тогтоолоор Их тэнгэрт 7,4 га газарт Үндэсний хурлын танхим болон таван Одтой зочид буудал барихаар газар авсан байдаг.

Энэхүү тогтоолыг 2016 онд хүчингүй болгожээ. “Шинэхэн групп” 25 тэрбум төгрөгийг нэхэмжилж Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа аж.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.