Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын бүрэн дунд сургуулийн дүрслэх урлагийн багш, зураач Д.Солтаншарип сүүлийн хоёр жилийн турш зурсан зурагнуудаа онлайн үзэсгэлэнгүүдэд тууштай илгээж байсны үр дүнд АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдох “Мөрөөдөл ба бодол” нэртэй дүрслэх урлагийн үзэсгэлэнд бүтээлээ тавин, өөрийн биеэр оролцох урилга хүлээн авчээ.Тус үзэсгэлэнг “Нью-Йорк реализм” дүрслэх урлагийн студи энэ сарын 16-23-ны өдрүүдэд АНУ-ын Нью–Йорк хотын “Баруун хүрээлэнгийн урлагийн галерей”-д зохион байгуулах ба Д.Солтаншарипийн илгээсэн нийт 6 бүтээл дундаас 2-ыг нь сонгон авч тус үзэсгэлэнд тавих гэнэ.
Зураач, багш Д.Солтаншарип саяхан аймгийн хэмжээнд зохиогдсон Улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцож, дүрслэх урлагийн төрөлд аймгийн багш нарын дунд алтан медаль хүртжээ.
1995-оноос зураач болох гараагаа эхэлсэн Д.Солтаншарип нь одоогоор голцуу казах үндэстний соёл, ёс заншлыг харуулсан бүтээлүүд туурвидаг байна. Тэрээр Ховд их сургуулийг Шугам зургийн багш мэргэжлээр төгсчээ.
Зураач Д.Солтаншарипийн бүтээлүүдээс:


7 цагийн өмнө
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
2025-11-11
89086
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.