Б.Цогтбаатар: Өнөөдөр говийн аймгуудын хойд хэсгээр шороон шуургатай

2019-05-15 Мэдээ, мэдээлэл

Зам тээвэр хөгжлийн яамнаас УБ-Хэнтий-Сүхбаатар-Дорнод, УБ-Говьсүмбэр- Дорноговь, УБ-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 5-р сарын 16-ны 11:00 хүртэл хааж,  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.  Одоогоор их хэмжээний цас орж, зам даваа хаагдан хальтиргаа гулгаа үүсч, зарим хэсгээр үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Энэхүү цаг агаарын аюултай үзэгдэл ямар хугацаанд үргэлжлэх талаар  Цаг уур орчны шинжилгээний газрын  цаг уурч Б.Цогтбаатараас тодруулахад ” Өнөө шөнө Дорнодын хойд хэсгээр цасан шуурга шуурсан хэвээр байна. Маргааш өдөр Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн хойд хэсэг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна. Тиймээс малчид,  иргэдэд онцгой анхааралтай байхыг сануулж байна” гэсэн хариулт өглөө.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.