Он гарсаар 48 удаагийн ой хээрийн түймэр гарчээ

2019-05-8 Мэдээ, мэдээлэл

 

Улсын хэмжээнд энэ сарын эхний байдлаар нийслэл болон 33 суманд нийт 48 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар нийт 239.2 мянган га талбай түймэрт өртөөд байна.

Тодруулбал, Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 33 сумын 21.9 мянган га ой, 217.2 мянган га хээрийн талбай түймэрт өртсөн байна.

Унтраагаагүй хаясан тамхи, машин техникийн яндангаас үсэрсэн оч, бүрэн унтраалгүй ил задгай хаясан үнс, нурам зэргээс шалтгаалан ой, тал хээрийн түймэр үүдэн гарч байгаа тул, иргэдийн анхааралтай байхыг анхаарууллаа.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор цаашид Улсын хил дамнан гарч буй ой, хээрийн түймэр, ялангуяа хоёр хөршөөс орж ирсэн түймрийн хурд их, эрчим өндөртэй, ихээхэн талбайг хамарсан түймэр олон тохиолдож байгаа тул урьдчилан сэргийлэх, хамгаалах, унтраахад ихээхэн хүн хүч, техник хэрэгсэл шаардагдах болсныг холбогдох албаныхан дурдаад цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.