“Singapure school of Mongolia” сургуулийн хоол, хүнсний бүтээгдэхүүнд нянгийн бохирдол их байжээ

2019-05-1 Нийгэм

"Singapure school of Mongolia” сургуулийн хоол, хүнсний бүтээгдэхүүнд нянгийн бохирдол их байжээ

Өнгөрсөн сарын эхээр “Singapure school of Mongolia” сургуулийн багш, ажилтан, сурагчид хоолонд хордсон хэрэг гарсан. Тус сургуулийн хоолны газрыг “УНЭТО трейд” ХХК түрээслэн ажиллуулдаг байсан байна. Хэрэг болсноос хойш буюу  өнгөрсөн сарын 5-наас Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус газрын  үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож шинжилгээ хийжээ. Ингэхэд лабораторийн шинжилгээгээр боловсруулсан долоон нэрийн хоол, хоёр нэрийн хүнсний бүтээгдэхүүнд нянгийн бохирдол зөвшөөрөгдсөн хэмжээнээс их гарчээ. Мөн нян судлалын шинжилгээнд 109 хүн хамрагдсанаас шигел илэрсэн нийт хүний тоо 44 байгаа аж. Тодруулбал,  34 сурагч, найман багш, хоёр гал тогооны ажилтнаас илэрчээ.

Түүнчлэн тус компанийн хоолны газрын ажлын байр нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангахгүй хэмжээнд байсан аж. Өнгөрсөн сарын 1-нээс хоол үйлдвэрлэлийн өрөөний бохир зайлуулах шугам хоолой бөглөрч, бүрэн бүтэн байдал алдагдсан, халдваргүйтгэл хийлгээгүй нь халдварт өвчнийг дамжуулах хүчин зүйл, эрсдэлийг нэмэгдүүлсэн байна.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.