“Канад кастле”компани эко ТҮЦ-ний захиалга авч байна

2019-07-8 Мэдээ, мэдээлэл

“Канад кастле”компани орчин үеийн шинэлэг, шилэн хийцтэй, канад байшингийн орон сууцны стандартыг хангасан дулаан алдагдалгүй ТҮЦ барих ажлаа эхлүүлээд байна. Тус ТҮЦ нь 10 мкв-аас доошгүй дотроо ЭКО нойл, гар угаалтуур, амрах ор, дулаалга, халаалттай  байх юм. Нийслэлийн хэмжээнд тос, тосол борлуулах 100 гаруй цэг байдаг ч  тэдгээр нь өвлийн дулаалгагүй, стандартын бус, хүний эрүүл ахуй, хэрэгцээг хангаж чадахгүй атлаа үйлчилгээ явуулсаар байгаа билээ. Тиймээс стандартын шаардлагад нийцсэн өвөл, зун ажиллах боломжтой эко шийдэл бүхий зөөврийн үйлчилгээний цэгийг нийлүүлэхээр ажиллаж байгаа юм.

Мөн тус компани  42 мкв-аас дээш хүнсний дэлгүүр болон супермаркет, зуслангийн байшингийн захиалга авч   уян хатан нөхцлөөр чанарын өндөр түвшинд хийж өгөх юм байна.

Төлбөрийг бэлэн ба бэлэн бус, банкны лизингээр борлуулах боломжтой аж.

Мэдээлэл авах  утас: 91431010,  94481908,  80301908

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.