ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

2019-03-20 Бор шувуу

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга бригадын генерал Ц.Амгаланбаяр өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.

Тэрбээр 2016 оны есдүгээр сараас хойш тус байгууллагын даргаар ажиллаж байгаа юм. Одоогоор түүний ажлаа өгөх болсон шалтгаан нь тодорхой бус байна. Гэхдээ салбарынхны ярьж буйгаар тэрбээр 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч амиа алдсан зэрэг асуудалтай холбогдуулан ажлаа өгч байгаа бололтой. Харин түүний халааг нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржийг томилохоор яригдаж байгаа гэсэн яриа байна.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.