Супер хонжвор 60 саяын азтан тодорсонгүй

2019-03-18 Мэдээ, мэдээлэл


НӨАТ-ын урамшууллын энэ оны хоёрдугаар сарын сугалааны тохирол явагдлаа. Энэ удаагийн тохиролд хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан юм. Гэвч супер хонжвор болох 60 сая төгрөгийн азтан тодорсонгүй.

Энэ удаагийн тохирлоор:

30 мянган төгрөгийн азтан 18,672
100 мянган төгрөгийн азтан 2,084
1 сая төгрөгийн азтан 189
5 сая төгрөгийн азтан 17
10 сая төгрөгийн азтан 1 тус тус тодорчээ.

Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30.000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100.000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал нэг сая, зургаан орон таван сая, долоон орон арван сая, найман орон таарвал 50 сая төгрөг тус тус хожих юм.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.