Вьетнам, Лаосоос далайн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлнэ

2019-03-15 Бизнес


Монгол Улсаас БНСВУ-д экспортлох гүн хөлдөөсөн хонь, ямаа, адуу болон үхрийн махны талаар яриа, хэлэлцээ хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажиллав.

Энэ үеэр “СП групп”, “Кофидек” зэрэг Япон, Европ, АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үндэстэн дамнасан томоохон хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Вьетнам Улсаас олон улсын стандартын хангасан эрүүл, аюулгүй тахиа, далайн бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлэх талаар тохиролцжээ.

Монголын төлөөлөгчид мөн БНАЛАУ-д ажиллаж, хоёр улсын Мал эмнэлгийн ерөнхий газар хооронд хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан байна. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас Лаос Улсад нийлүүлэх гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүний мал эмнэлгийн хорио цээрийн асуудлаар тохиролцоонд хүрч, Лаос Улс руу мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэхээр болов.

 

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.