АТГ-аас таван гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудал үндэслэлгүй гэв

2019-03-11 Мэдээ, мэдээлэл

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан нэр бүхий УИХ-ын таван гишүүнийг Авлигатай Тэмцэх Газарт эрүү үүсгэн шалгаж байгаа.

Тэднээс гадна дахин таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорын байгууллагаар дамжуулан УИХ-д хүргүүлэх гэж байгаа тухай мэдээлэл цацагдах болсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Н.Оюундарь, М.Оюунчимэг нарыг ЖДҮХС-гаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн юм.

Харин энэ талаар АТГ-аас нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлэх гэж байгаа гэх мэдээлэл үндэслэлгүй. Одоогоор ийм нэрс гараагүй байгаа хэмээн мэдэгдлээ.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.