Монголын эдийн засагт ирэх оноос бага зэрэг сэргэлт ажиглагдана

2017-11-16 Эдийн засаг

Дэлхийн банкнаас  Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлтийн төсөөлөлд  хийсэн  судалгааны дүн гарчээ.  Судалгааг Дэлхийн банкны мэргэжилтнүүд бүсийн бүх оронтой онлайнаар холбогдон нэгэн зэрэг өнөөдөр танилцуулав.

Судалгаанд нийт 14 улсыг хамруулахад Монгол Улс энэ оны болон ирэх жилүүдийн эдийн засгийн өсөлт хасахтай гарч байна.  Монголын Засгийн газар өрийн тогтвортой төлвийг эргэн сэргээх болсонтой уялдан 2017 онд эдийн засаг нь төдийлөн өсөхөөргүй байгаа бол 2018 оноос бага зэрэг сэргэлт ажиглагдана гэсэн хүлээлттэй байгааг хэлсэн юм.Дэлхийн банкны эдийн засагчдын үзэж байгаагаар улс төрийн болон бусад салбарын шийдвэр үзүүлэлт тодорхойгүй байгаа нь илүү нарийн дүгнэлт хийж болохгүйд хүрчээ.

Харин Монголоос бусад үлс орнуудын эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой байна. Тогтвортой өсөлтийн талаар хэдийгээр олонтаа ярьдаг ч манай улсын эдийн засгийн өсөлт огцом өсдөг шигээ огцом буурах, энэ хэрээр эдийн засагт тодорхойгүй байдал бий болох зэрэг сөрөг үзэгдлүүд байсаар байна.

А.Уянга

<

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.