CIO гэж хэн бэ?

2018-12-5 Бизнес

Өнөө үед технологийн хөгжил хурдацтай өсч янз бүрийн дэвшил гарсаар байгаа билээ. Үүнийг дагаад байгууллагад мэдээлэл технологи хариуцсан ахлах албан тушаалтны үүрэг хариуцлага ч өссөөр байна. Мэдээлэл хариуцсан захирал буюу CIO нь байгууллагын мэдээлэл технологи, үнэт цаас, стратеги болон компьютерийн системийн хөгжил зэргийг давхар толгойлох удирдлагын дээд албан тушаалтан болжээ.

“CIO-ын үндсэн үүрэг хариуцлага бизнесийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Учир нь өнөөдөр технологийн хөгжилгүйгээр бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох бараг боломжгүй болсон. CIO нь технологийн ертөнцийг бүтээгдэхүүний хөгжилтэй холбох чадвартай байх ёстой бөгөөд өвөрмөц мэдлэг, туршлага дээр үндэслэсэн бизнесийн шийдвэрүүдийг гаргах ёстой байдаг” гэж онлайн дизайны Zety компанийн ахлах инженер Михал Абрам хэлжээ.

CTO ба CIO

Хүмүүс CIO болон CTO (Chief Technology Officer) хоорондын ялгааг тэр болгон мэддэггүй. Эдгээр хоёр албан тушаалын үүрэг хариуцлага өөр байхаас гадна харилцан адилгүй ур чадвар шаардана. CIO ихэнхдээ байгууллагын дотоод мэдээллийн харилцааны үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд байгууллагын технологийн дэд бүтцийг хариуцсан дээд шатны менежерт тооцогддог.

“CIO бол бизнес-технологийн лидер юм. CIO технологи хэрхэн явагддаг талаар бүрэн ойлголтгүй байлаа ч технологийн тусламжтай юунд хүрч болох бизнест хэрхэн нөлөөлж чадах талаар бүрэн ойлголттой байх ёстой” гэж Exit Technologies компанийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Жефф Биттнер хэлжээ.

CTO буюу Технологи хариуцсан захирал компанийн технологийн стратеги болон түүний зорилго, шаардлагуудтай нийцэж буй эсэхийг хангадан ажилдаг. Өөрөөр хэлбэл тэрбээр компанийн технологийн загвар зохион бүтээгч байж инженерийн багийг толгойлдог.

Биттнер хэлэхдээ “CTO нь технологийн зарчмыг инженерийн түвшинд ойлгож авснаар түүнийг юунд чиглүүлэх талаар гүнзгий мэдлэгтэй хүн байх ёстой” гэжээ. CTO нь ерөнхийдөө CIO-г мэдээллээр хангадаг бол CIO нь Гүйцэтгэх захирал эсвэл өөр нэг ахлах тодотголтой гүйцэтгэх захиралд тайлагнадаг байна.

CIO албан тушаалын ач холбогдол

Технологи, бизнесийн харилцан хамаарал улам бүр нэмэгдэхийн хэрээр Мэдээлэл хариуцсан захирлын гүйцэтгэх үүрэг улам бүр ач холбогдолтой болж байна. CIO шийдвэр гаргах үйл явцыг технологийн шаардлагад нийцүүлэх үүднээс бизнес мэдээллийг хэнд ч ойлгогдохоор хэл рүү хөрвүүлж бэлтгэдэг.

Мөн технологийн тусламжтай аливаа хамгийн оновчтой шийдлийг бий болгодог. Тиймээс түүнийг хариуцан ажиллах удирдагчтай байх хэрэгтэй. Цаашлаад бизнесээ үргэлжлүүлэн явуулах, дараагийн түвшинд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. CIO байгууллага, компанийн хэтийн зорилгыг тодорхойлоход оролцох нөлөө бүхий албан тушаалтны нэг байдаг.

Хэрхэн үр бүтээлтэй CIO болох вэ?

Харилцах эв дүй, алсын хараа, стратегич сэтгэхүй мөн харилцаа холбоог бэхжүүлэх ур чадвар CIO хүнд байх хамгийн наад захын чадвар байх ёстой гэж Биттнер онцолжээ. Учир нь CIO ахлах түвшний болон удирдах албан тушаалтантай харилцдаг тул байгууллагын гишүүнд ойлгогдохуйц хамгийн нарийн техникийн шийдлийг тэдэнд зориулж хөрвүүлдэг. Түүнчлэн CIO нь ажилтнууд, үйл явц, аутсорсинг, санхүү, засаглалын асуудал, эрсдэл, ерөнхий стратегийг удирдан зохицуулдаг. Харин хүчирхэг CIO нь бизнес, техникийн хосолсон мэдлэг ур чадвартай багийг удирдах авьяастай нэгэн байна. Тэд тэргүүлэх чиглэлүүдийг тогтоож арилжаа хийх алтан боломжийг мэдэрдэг.

Мөн чанар

Бизнесийн боломж бололцоог бодит болгох, учирч болох саад бэрхшээлийг даван туулах шийдлийг технологийн тусламжтайгаар олж хэрэгжүүлэх нь мэдээлэл хариуцсан захирал хүний гол мөн чанар юм. CIO нь ихэвчлэн компьютерийн чиглэлээр эсвэл бакалаврын болон түүнээс дээш мастерын зэрэгтэй, төслийн удирдлага, IT засаглал, эрсдэлийн удирдлага зэрэг салбарт туршлага хуримтлуулсан байдаг ажээ.

Эх сурвалж: www.businessnewsdaily.com

 

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.