Солонгос хэлний шалгалт өнөөдрөөс эхэлнэ

2017-04-9 Мэдээ, мэдээлэл

БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдийн солонгос хэлний төвшинг тогтоох шалгалтыг дөрөвдүгээр сарын 10-наас буюу даваа гарагт эхэлнэ. Шалгалт ирэх наймдугаар сарын 16-ныг дуустал үргэлжлэх юм байна. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг ажлын өдрүүдэд гурван ээлжээр авах бөгөөд шалгалтад орох өдөр, цаг, ээлжийг өөрчлөх боломжгүй тул заасан өдөр, цагт Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт ирсэн байх ёстойг мэргэжилтнүүд анхааруулав. Шалгалтыг EPS-TOPIK шалгалтын компьютер тестийн танхимд авах аж.Шалгалт өгөх иргэд иргэний үнэмлэх, гадаад паспорт хоёрын аль нэгтэй нь ирнэ. Шалгалтад ороход хурууны хээ уншуулж бичиг баримтын тулгалтыг гурван удаа хийдэг учраас бусдыг өмнөөсөө шалгалтад оруулах, бусдын өмнөөс шалгалтад орох зэрэг хуурах үйлдэл гаргаж болохгүй.

Дээрх үйлдлийг гаргавал солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөх эрхийг 3 жилээр хязгаарлах юм байна. Шалгалтын бүртгэлд эхэнд, сүүлд хамрагдсан эсэхээс үл шалтгаалж, таны шалгалт өгөх хуваарь гарсан учраас бүртгэлийн дугаарын кодоороо хэдний өдөр шалгалт өгөхөөр хуваарьт орж вэ гэдгээ нягтлах шаардлагатай. Харин солонгос хэлний шалгалтын дүн эхний ээлжийнх нь ирэх тавдугаар сарын 10-наас гарах аж.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.