“Татвар” Д.Дамба-Очир

2018-08-16 Бор шувуу


УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ам ангайвал татварын бааз суурийг өргөжүүл, нэмэгдүүл гэж сургамжлах болж. Төрсөн нь үнэн, татвар төлөх нь үнэн тул иргэн бүр төлөх учиртай гэж Татварын ерөнхий газрын удирдлагуудад анхааруулна билээ. Улмаар Нарантуул захын худалдаачид, гар дээрх жижиглэн наймаа эрхлэгчдээс, автоломбард ажиллуулдаг бизнесийнхнээс татвар авах хэрэгтэйг сануулсан. Ингэж хүн бүрээс татвар авснаар татварын бааз суурь нэмэгдэж, эдийн засгийн хувьд толгой өвдөх зүйлгүй болох гэнэ. Хэнийгээ бид Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилчихов доо, халаг гэж.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.