Ерөнхийлөгч оймсны наймаа “эрхлэх” нь

2018-07-21 Бор шувуу

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Трамп руу Тамгын газрын дарга З.Энхболдоор дамжуулан захиа дайжээ. Тэрхүү захидалд Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүй, квотгүй оруулах, Монголоос хууль зөрчиж гадагшаа гаргасан оффшор дансны мөнгө, үл хөдлөх хөрөнгийг буцааж авчрахад туслалцаа үзүүлэхийг хүссэн байна. Төрийн тэргүүн МҮХАҮТ-ынхны ажлыг хийж байна хэмээн үзэх нэгэн байхад дотооддоо хагалган бутаргаж, олныг бухимдуулж байхаар энэ нь ч дээр гэж зөвтгөгчид цахим орчинд цэц булаалдав. Юутай ч Төрийн тэргүүн маань тун удалгүй АНУ руу оймсны “наймаа” эрхлэх анхны ерөнхийлөгч болох бололтой дэг шүү.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.