Х.Тэмүүжингийн няцаалт

2018-07-21 Бор шувуу

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин хуулийн аливаа асуудлын талаар зөвлөгөө, няцаалт өгдөг чимхлүүр ажилтай болоод удаж байна. Тэрбээр хамгийн сүүлд гэхэд 14 нас хүрсэн хүүхдийг хүчиндвэл 450 мянган төгрөгөөр торгоно гэх заалт ор үндэслэлгүй болохыг тайлбарлалаа.

Тодруулбал, “14 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол шууд хүчин гэж үзнэ. Хүүхэд зөвшөөрсөн эсэх хамаагүй. 14-16 насанд хүрсэн хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол ялтай. Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, 12.5 дугаар зүйл” хэмээжээ. Мөн тэрбээр “Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шууд хүчин гэж үзээд хохирогч нь нас барсантай адил ял өгнө” гэдгийг ч онцлов. Үүнийгээ цахим сүлжээнд асуудлыг дэврэгчдэд сайтар сануулаад амжлаа.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.