17 тэрбум төгрөгийн хэрэг 3.6 жилээр “хаагдаж” байна

2017-04-4 Мэдээ, мэдээлэл

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд таван өдөр боллоо.  Анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3.6 жилийн хорих ял, Я.Батсуурьт хоёр жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих шийдвэр гаргав. Шүүгдэгч н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч н.Бярмаад мөнгөн торгууль ногдуулах шийдвэрийг тус тус гаргалаа. Үүнээс гадна шүүхээс шүүгдэгч нараас 5.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэхээр болсон юм.

Ийнхүү 17 тэрбум төгрөгийн хэрэг 3.6 жилээр “хаагдаж” байна.
 С.Гэрэлсүх

Өнөөдрийн онч үг

51 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.