Экспортыг дэмжих төслийн уулзалт болов

2018-05-25 Бизнес

Экспортын шинэ бүтээгдэхүүн бий болгох, шинэ зах зээлд нэвтрэх, экспортлогч аж ахуйн нэгжийг чадавхжуулахад зориулсан төслийн уулзалт МҮХАҮТ-д боллоо.

Төслийн уулзалтад 90 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцож, бизнесийн өмнө тулгарч буй асуудлаар зөвлөлдөж, экспортын хөгжлийн төлөвлөгөөг хэрхэн бичих талаар төслийн багийнхнаас заавар, зөвлөгөө авсан юм.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй экспортыг дэмжих төсөл нь 2017 оны 03 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн хүртэлх хугацаанд 35 аж ахуйн нэгжид 570 орчим мянган ам. долларын гэрээ байгуулан ажиллажээ.

Уг төсөл 2021 оны 03 дугаар улирал хүртэл хэрэгжих юм. Төсөлд хамрагдах аж ахуйн нэгжүүд сүүлийн 2 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, татвараа төлсөн, борлуулалтын орлого нь 10,0 мянгаас 3,0 сая ам. долларын хооронд байх ёстой аж. Мөн сүүлийн 2 жилийнхээ аль нэг жилд нь заавал ашигтай ажилласан байх юм байна.

Мөн байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, экспортын хөгжлийн төлөвлөгөөг гаргасан байх зэрэг шалгуурыг хангасан байхад буцалтгүй тусламж авах боломжтой.

Энэхүү санхүүгийн дэмжлэгийн онцлог нь барьцаа хөрөнгө шаарддаггүй, банкаар дамждаггүй, зээлийнд тооцогдохгүй гэдгээр давуу юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.