![](http://www.mnb.mn/uploads/201703/news/thumb/5374d64f51bceed00ff3f3c076b7806f_x3.jpg)
Найруулагч Д.Галбаярын бүтээл “ТҮЦ”-ний охид кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Гол дүрд Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяа, жүжигчин Т.Хулан, Т.Бадамжав нар тоглосон байна.
Өрх толгойлсон эмэгтэй ч гэлээ амьдралд нугарашгүй чин үзэлтэй нэгний тухай өгүүлэх тус нь үзэгчдийн анхаарлыг хэдийнээ татаад байна.
Нулимсаа дотогшоо урсгаж, гадаад төрхөөрөө өчүүхэн ч зовлонгүй мэт харагддаг уг бүсгүй хэн байх бол.
Тус киноны зохиолыг Д.Галбаяр өөрөө бичсэн бөгөөд байрныхаа дэргэдэх олон хүүхэдтэй, өрх толгойлсон “ТҮЦ”-ний эмэгтэйн амьдралаас сэдэвлэсэн гэсэн.