Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК хамтран ирэх сарын 1-нээс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй өөрчлөлтийн талаар мэдээллээ. Үүнд, нийтийн тээврийн том оврын автобус, троллейбусанд байрлах бэлэн мөнгөний хайрцагийг буцаан хураах юм байна. Харин үйлчилгээний төлбөрийг цахим хэлбэрээр авдаг болж буй юм.
Учир нь одоогийн үйлчилж байгаа системийн дагуу үйлчлүүлж буй зорчигчид бэлэн мөнгөний хайрцагт дутуу мөнгө хийх, жолоочид бэлэн мөнгө өгөх зэрэг асуудал гарч байгаагаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн өдрийн орлого 23 хувийн алдагдалтай байна гэсэн тооцоо судалгаа гарчээ.
Картын хэрэглээнд бүрэн шилжиж буйтай холбогдуулан автобуснуудад шалгалтын ажлыг зохион байгуулах гэнэ. Үүний хүрээнд нийслэлийн хэмжээнд 900 гаруй шалгагч ажиллаж, төлбөр төлөөгүй зорчигч илэрвэл авто тээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох эсвэл албадан ажил хийлгэх аж.
Иргэдэд үйлчилгээг ойртуулж, картжуулах ажлын хүрээнд карт цэнэглэх, худалдаалах цэгүүдийн тоог нэмж тэдэнд тодорхой урамшуулал олгож байгаа юм байна. Мөн Дүнжингарав, Мишээл, Драгон зэрэг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс хязгааргүй зорчих эрхтэй сарын хугацаатай картуудыг авах боломжтой бөгөөд тус картаар өдөрт 1000 төгрөгөөр хэдэн ч удаа зорчих боломжтой аж. Картын үнэ том хүн 25000, хүүхэд 8000 төгрөгөөр авах аж. Мөн нийслэлийн захын цэгүүдэд 20000 ширхэг картыг үнэ төлбөргүйгээр тараахаар болжээ.
О.Батцэцэг
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87384
30521
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.