МҮОХ-ны VII чуулган эхэллээ

2017-03-24 Мэдээ, мэдээлэл
 Дөрвөн жил тутамд хуралддаг Монголын үндэсний олимпийн хорооны долдугаар  чуулган Шангрила зочид буудалд эхэллээ. Чуулган 83 хувийн ирцтэйгээр эхэлж байна.

МҮОХ-ны чуулган, гишүүдийн хурал нь МҮОХ-ны эрх барих дээд байгууллага бөгөөд 1956 онд байгуулагджээ.

Долоо дахь удаагийн чуулганд 23-90 насны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд олимп тив, дэлхийн аваргууд, спорт холбооны гишүүд зэрэг 167 төлөөлөгч оролцож байна.

Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт, алдаагаа дүгнэж, Токио 2020 олимпийн наадамд гаргах амжилтын эхлэл нь энэ байх юм.

Олимпийн чуулган өмнө нь 1990, 1995, 1999, 2008, 2012 онд хуралдаж байсан бөгөөд энэ удаагийн хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгоно.

Дэд ерөнхийлөгчид дараахь хүмүүс нэр дэвшиж байна. Үүнд:

  • Ч.Отгонбаатар  Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөг
  • Б.Баттүшиг  Бадминтоны  сонирхогчдын холбооны ерөнхийлөгч
  • Ц.Дамдин   Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч
  • Ч.Зоригтбаатар  Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
  •  Ж.Хатанбаатар  Спортын эмнэлэгийн холбооны ерөнхийлөгч нар багтаж байгаа юм.

МҮОХ-ны дүрэмд санхүүгийн жилийн тайлангаа тушааж, хянасны дараа чуулганыг зохион байгуулахаар заасан байдаг аж. Иймд энэ удаагийн хурал зуны олимдпийн наадмын дараа бус дараа жилийнх нь эхний улиралд хуралдаж байгаа нь энэ аж.

Хуваарь ёсоор чуулганаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг сонсож, гишүүд саналаа хэлэх бөгөөд 13.30-аас сонгууль явагдах юм.

А.Уянга

Чуулган: Байр суурь

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.