СУРИНАМ УЛСАД ШАР ЧИЧРЭГИЙН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

2017-03-23 Ертөнц

Нидерланд улсын Орчин болон нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс шар чичрэгийн тохиолдол бүртгэгдсэн талаар 2017 оны гуравдугаар сарын 9-нд мэдээлжээ. Тус тохиолдол нь 2017 оны хоёрдугаар сарын дундаас гуравдугаар сарын эхэн хүртэл Суринам улсад зорчоод ирсэн Герман улсын иргэн юм байна. Тэрээр Суринам улсад зорчихдоо шар чичрэгийн вакцинд хамрагдаагүй байжээ.

Түүний биенд Суринам улсаас буцахаас хоёр хоногийн өмнө өндөр халуурч, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байсан бөгөөд Нидерланд улсад буцаж ирснийхээ дараа буюу 2017 оны гуравдугаар сарын 9-нд лабораториор шар чичрэгийн тохиолдол болох нь батлагдсан байна.

Суринам улс нь шар чичрэгийн эрсдэлтэй бүс нутаг бөгөөд тус улс руу зорчиж байгаа хүмүүс шар чичрэгийн вакцинд заавал хамрагдсан байх шаардлагатай байдаг. ДЭМБ-аас 9 сараас дээш насны хүмүүс шар чичрэгийн вакцинд хамрагдсан байх шаардлагатай гэж зөвлөдөг.

Энэ тохиолдол нь 1972 оноос хойш Суринам улсаас мэдээлэгдсэн шар чичрэгийн анхны тохиолдол юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.