“Forbes” талийгаачийн хөрөнгийг 3,3 тэрбумаар үнэлсэн байна. Дэлхийн анхны ам.долларын тэрбумтан Рокфеллерын ач хүү тэрбумтан Дэвид Рокфеллер 102 насандаа нас барсан тухай түүний гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч Фрейзер Зейтелийн мэдээлснээс иш татан The New York Times сонин бичжээ. Бизнесмен гуравдугаар сарын 20-нд Нью-Йорк дэх Покантико-Хиллзийн байрандаа өглөөгүүр нас баржээ.
Рокфеллер “Chase Manhattan”-ыг хорь гаруй жилийн турш эзэмшсэн дэлхийд асар их нөлөөтэй хүн байсан юм хэмээн NYT бичсэн байна. “Chase Manhattan” нь эртнээс л Рокфеллерийн банк гэдгээрээ алдартай байв. Гэхдээ тэрбумтны гэр бүл түүний хувьцааны дөнгөж таван хувийг эзэмшиж байлаа. Дэвид Рокфеллер тус байгууллагын дарга, ерөнхийлөгчөөр 1970-аад оноос ажиллаж иржээ.
Тэрээр гайхалтай боловсрол эзэмшсэн хүн байв. 1936 онд Харвардыг төгсөж, улмаар Лондоны эдийн засгийн сургуулийг дүүргэжээ. Эдийн засгийн доктор цолыг Чикагогийн их сургуульд хамгаалсан байв. Нью-Йоркийн мэр Фиорелла Ла Гардиагийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Дэлхийн II дайныг Хойд Африкт алба хаан, үүнийхээ дараа гэр бүлийнхээ бизнест оржээ.
Рокфеллерийн удмынхан бүгд л дэлхийг нэгтгэн нэгэн журамд оруулах эрмэлзэлтэй даяарчлагчид байлаа. Дэвид Рокфеллер дэлхийн Засгийн газар гэгдэх Бильдербергийн хаалттай клубын гишүүн бөгөөд 1954 оноос хойш тус байгууллагын хуралдаанд байнга оролцож иржээ. Тэрээр 1970 оноос хойш Америкийн гадаад бодлогыг тодорхойлоход багагүй нөлөөтэй гэгддэг хОлон улсын харилцааны зөвлөлийг удирдаж байлаа. Тэр 1973 онд Гурван талт комиссыг байгуулсныг шинжээчид тухайн үед Дэлхийн засгийн газар гэж нэрлэж байлаа.
Дэвидийг нас барсны дараа сүлжээний хэрэглэгчид дэлхийн хувь заяанд түгшиж буйгаа илэрхийлж эхэлсэн байна. Одоо дэлхийн засгийн газар гэгчийг Рокфеллерын өрсөлдөгч гэр бүл болох Ротшильдууд толгойлно. Тэд дэлхийд аюултай хүмүүс гэж хэрэглэгчид бичиж байна.