Хүчний байгууллагынхан цуурч байна гэв

2017-10-18 Бор шувуу

Бор шувуу

Сонин юм. Жигтэй юм. 2012-2016-онд Эрүүгийн хууль болон ялын бодлогод хийгдсэн өөрчлөлт шинэчлэлтэнд Монголын ял оноох системийнхэн бүхэлдээ дургүй байна гэнэ. Энэ утгаараа сүүлийн үед гарч байгаа гэмт хэргийн тоог илэрхий өссөн мэтээр худлаа мэдээллэж олон нийтийг төөрөгдүүлэн ЦААЗЫН ЯЛЫГ сэргээхийг санаархаж байна гэх юм.

Тэд ЦЕГ-ын бүртгэл мэдээлэл дэх гэмт хэргийн тоог зохиомлоор буюу хуурамчаар өсгөн мэдээллэж байгаа гэж Цагдаагийн дотоодоос нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж мэдээлсэн талаар нэгэн сошил хэрэглэгч нүүр номондоо постолсон байна.

Монголд гардаг гэмт хэргийн тооны статистик зүй тогтол хэвийн байгаа бөгөөд Огцом өссөн гэдэг нь Худлаа гэв. Тиймээс иргэд олон нийтийг тайван байхыг уриалж байна хэмээн нөгөөх хэрэглэгч тодруулсан байх юм. Өөрөөр хэлбэл “Прокурор, ЦЕГ, АТГ гэх мэтийн байгууллагаас худлаа тоо гаргаж байгаа бөгөөд эднийг хянах ямар ч хяналт шалгалт байхгүй учраас эд дураараа дургидаг болоод удаж байна гэж ойлгоцгоо!” хэмээн онцлон бичжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.