Т.АЮУРСАЙХАН гишүүн гомдолтой байна

2017-10-13 Бор шувуу

Бор шувуу

Ж.Эрдэнэбатын танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь түлхэхэд хэн хэн үүрэг гүйцэтгэсэн нь олны нүдэн дээр ил байсан. Энэхүү “босогчдын” эгнээг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан оройлон гол үүргийг нугалсан гэхэд болно. Тийм учраас Шадар сайд юм уу, ЗГХЭГ-ын дарга болно гэж боджээ. Гэвч их бодсон газар есөн шөнө хоолгүй гэж…. Шинэхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тамгаа гардангуутаа санаагаа өөрчилж, эрхэм гишүүнийг ёозгүйхэн хүлээн авсан юм байх.

Тэгээд л танилын нүүр халуун гэгчээр Ерөнхий сайд түүнийг “Гадаад хэргийн сайдын суудалд тухлана уу” гэжээ. Гэвч Т.Аюурсайханд тас хол салбар учраас “НХХЯ, Сангийн яам хоёрын аль нэгийг авья” хэмээн гуйсан ч бүтээгүй учир хаалга саван гарчээ.

Харин гурав хоногийн дараа нөгөөх эр засгийн тэргүүний өрөөнд орж “Гадаад хэргийн яамаа авья” гэхэд цаадах нь “Сү-гийн фракцид өгчихсөн” гэсэн юм байх. Ингээд л ажлын голыг нугалсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гар хоосон үлдэж, гомдолтой байгаа сурагтай шүү.

С.Гэрэлчулуун

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.