Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сан 2017-2021 онд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх Улс орны шинэ хөтөлбөр эхэлж байна.
2017-2021 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлэх хөтөлбөрт Говь-Алтай аймаг сонгогдон аймгийн Засаг дарга С.Гансэлэм Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес нар анхны уулзалтаа хийж, хамтран ажиллах асуудлаа хэлэлцлээ.
НҮБ-ын Хүүхдийн сан нь Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хүүхдийн асуудлаар хэд хэдэн чиглэлд хамтран ажиллаж, хүүхдэд ээлтэй засаглалыг бэхжүүлж, орон нутгийн болон салбарын төлөвлөгөө, төсөв, бодлого шийдвэрүүдийг хүүхдэд илүү ээлтэй болгох чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.