Говь-Алтай аймагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2021-12-23 Говь-Алтай

Говь-Алтай аймагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өнөөдөр өглөө буюу арванхоёрдугаар сарын 23-ны 05:17 цагт Говь-Алтай аймгийн Халиун суманд газар хөдөлжээ.

Газар хөдлөлт сумын төвөөс зүүн урд зүгт 46 километрын зайд болсон бөгөөд 5.1 магнитудын хүчтэй байсан аж. Хүмүүст чичирхийлэл мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй талаар орон нутгийн ард иргэд мэдээллээ. Түүнчлэн зэргэлдээ сумынханд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.