Говь-Алтай: Төр, хувийн хэвшлийн ТҮНШЛЭЛИЙН хүрээнд хамтран ажиллах чиглэлийг тогтоов


Төр, хувийн хэвшлийн ТҮНШЛЭЛИЙН хүрээнд иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудын уулзалт боллоо. 

Энэхүү уулзалтад аймгийн Засаг дарга Г.Чинбат оролцож иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзан 2024-2028 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцууллаа.

Иргэний нийгэм болон төрийн бус байгууллагуудын саналыг сонсож харилцан ажиллах санамж бичгийн төслийг танилцуулж тэдний үйл ажиллагааны тайланг сонсож цаашид хамтран ажиллах чиглэлийг тодорхойллоо.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.