Баянхонгор аймаг нь Улсын Бага Хурлын 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор 16 сум, 41,8 мянган хүн амтай байгуулагдсан бол эдүгээ 20 суманд 83 мянган хүн ам оршин сууж байна. Туурга тусгаар улсын түүхэн замналтай аймгийнхаа нийт иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэх, ажилтай орлоготой байлгахын төлөө аймгийн үе үеийн удирдлагууд хичээн ажиллаж ирсэн. Бид ч мөн орон нутгийнхаа өнөөгийн байдал, хэтийн хөгжлийн талаарх бодлого, мөрийн хөтөлбөрөө боловсруулан ажиллаж байна. Аймгийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эдийн засгийн болон хүний хөгжлөөрөө улсдаа тэргүүлэх аймгуудын нэг болох зорилтыг дэвшүүлсэн юм. Дэвшүүлсэн зорилтдоо хүрэх ажлуудаа ч хийж эхлээд байна. Бид иргэнд ойр, нээлттэй төр засгийн үйл ажиллагааг төгөлдөрүүлж, төрөлх нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хичээж ажиллах болно. Цаашид монгол улсын төр, монгол хүний ёс жудгийн үндсэн зарчмуудыг тууштай хэрэгжүүлэн, аймаг, орон нутгийнхаа тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, ололт амжилтуудыг бэхжүүлж, иргэдийнхээ эрх ашиг, эв нэгдлээ дээдлэн эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх нь Та бидний эрхэм үүрэг, үндсэн зорилго болж байна. Энэ эрхэм үүрэг зорилгоо та бид хамтдаа хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Баянхонгорчууд та бүхэнд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Баянхонгор аймагт 50 ортой хүүхдийн эмнэлгээ өнөөдөр албан ёсоор ашиглалтад орууллаа.Хүүхдийн эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, аймгийн удирдлагууд, ...
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийн удирдагч Карин Райнхрехт, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал нар Баянхонгор ...
Баянхонгор аймгийн хэмжээнд 2018 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлажээ. Энэхүү жилийн хүрээнд Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Эрдэс баялаг, түүхий эд...
Баянхонгор аймгийн хэмжээнд энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөөр 54604 сонгогч сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ. Аймаг, сумдын хэмжээнд нийт 11...
Баянхонгор аймгийн Шинэжинст сумд 2017 оны 04 сарын 21-нд 3-р багийн нэг айлын хоёр гэр шатсан мэдээллийн мөрөөр Шинэжинст сумын ИТХ-ын дарга Д.Готовдоржоос тодрууллаа. Энэ сарын 21-нд б...
Ховд аймагт болсон ГОУХАН-ийн хэрэгжүүлж буй “Сайн засаглал болон эрчим хүчний хэмнэлтийн талаарх туршлага солилцох зөвлөгөөн”-д Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, ХОХБТХ-ийн мэргэжилтэ...
Гэрээний зорилго нь тухайн сумын Засаг даргаас аймгийн Засаг даргын гүйцэтгүүлэх ажлын ач холбогдол, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, төсвийн санхүүжилтийн хэмжээг тодорхойлох, гүйцэтгэх ажлын талаар а...
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.