Эрхэм та ChatGPT, Gemini, Claude өдөр бүр хэрэглэдэг болсон уу?
Олон хүн AI-г “ухаалаг туслах” гэж бодоод бүх зүйлээ хэлчихдэг. Гэтэл таны бичсэн үг бүр хадгалагдаж, заримдаа AI-г сургахад ашиглагддаг гэдгийг мэдэх үү?
AI-д ХЭЛЖ БОЛОХГҮЙ 5 ЗҮЙЛ:
-Хувийн мэдээлэл ID
-Регистрийн дугаар, утас, гэрийн хаяг, төрсөн он сарыг хэзээ ч AI chat-д бүү бичээрэй. Data breach гарвал шууд гадагшаа алдагдана.
-Банкны болон санхүүгийн мэдээлэл
-Картын дугаар, нууц үг, дансны үлдэгдэл, цалингийн мэдээлэл — AI бол банкны аюулгүй систем БИШ.
Компанийн нууц мэдээлэл
Үйлчлүүлэгчийн жагсаалт, дотоод стратеги, гэрээний нөхцөл, санхүүгийн тайлан.
Бусдын хувийн мэдээлэл
Хамт олон, найз нөхөд, үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг зөвшөөрөлгүй AI-д оруулах нь хууль зөрчих боломжтой (Хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль).
Эрүүл мэндийн болон сэтгэл зүйн эмзэг мэдээлэл
Өвчний түүх, эмчилгээ, сэтгэл зүйн асуудал нь нууц байх ёстой. AI бол эмч ч биш, сэтгэл зүйч ч биш.
ХАРИН ЯАЖ АЮУЛГҮЙ АШИГЛАХ ВЭ?
-Нэр, дугаарыг “X компани”, “А хүн” гэх мэтээр сольж бич
-ChatGPT-ийн “Temporary Chat” функц ашиглах
-Settings → Data Controls → “Chat history & training” OFF болгох
-Компанид зориулсан Enterprise хувилбар ашиглах
Олон AI платформ таны оруулсан мэдээллийг:
-Сервер дээр хадгалдаг
-Загвараа сургахад ашигладаг
-Заримдаа бусад хэрэглэгчийн хариултад ашигладаг
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
2026-06-4
2026-06-4
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.