Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Чандмань суманд 75 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллалаа.
Ажлын зураг төслийг “Барилга байгууламж” ХХК боловсруулж, “Буман хаус” ХХК гүйцэтгэж захиалагчийн хяналтыг Говь-Алтай аймгийн ГХБХБГ гүйцэтгэсэн байна.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн ая тухтай орчинд сургаж, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилсээр байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.