Өнөөдөр циркчид Засгийн газар болон Соёлын яаманд шаардлага хүргүүллээ.
Циркийн сургуулийн барилгыг Монгол Улсын Консерваторийн хашаанд байхаар төсөвлөсөн зургийн дагуу барих, мөн хуучин циркийн барилгыг ордон болгон шинээр барих шаардлагыг тэд тавьж байна.
Монголын циркийн барилгыг 13 жилийн өмнө хувьчилснаас болж, энэ урлагийн залгамж халаа ажлын байргүй болж, жижиг студи, продакшинд хуваагджээ. Мөн 2015 онд хуучин циркийн барилга галд шатсаны улмаас МХЕГ-аас ашиглах боломжгүй хэмээн акталсан байна.Тиймээс бэлтгэл хийх байргүй болсон, Монгол Улсын Консерваторийн Бүжиг циркийн сургуулийн Циркийн тэнхимийн сурагчид майхан циркт бэлтгэл хийж байгаа аж. Одоо хүйтэрч байгаа тул энэ байдлаар удаан бэлтгэл хийх ямар ч боломжгүй болжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.