MODE загварын урлангийн анхны бие даасан шоу энэ хагас сайн өдөр ганцхан удаа болох гэж байна. Энэхүү шоу нь үндсэн гурван хэсэгтэй байх юм. Тайзнаа топ загвар өмсөгчид, олон улсын шагналт миссүүд алхахаас гадна монголын урлаг соёлын нэр хүндтэй төлөөлөл болсон шилдэг эрэгтэй кино жүжигчид “Bespokesuit” цуглуулгыг танилцуулах тул загварын шоуны хувьд урьд хожид байгаагүй шинэлэг баг бүрэлдэхүүн болж байна.
Загвар зохион бүтээгч Н.Оюун-Эрдэнийн ур ухаан шингэсэн энэхүү цуглуулгууд нь өөр өөрийн дахин давтагдашгүй хийцтэй. Бүсгүйчүүдийн ертөнцийг өөрийнхөөрөө тольдож донж, хэв маяг, агуулгыг хослуулан загварын салбарын шинэлэг өнгө төрхийг санал болгож байгаагаараа онцлогтой.
Загвар зохион бүтээгчийн хувьд өөрийн захиалагч нарын биеийн онцлог хэв маягийг тусган, зөвхөн тухайн хүнд таарах давтагдашгүй эсгүүрийг гаргаж, гар ажиллагааны хамгийн тансаг төрөл болох муляжийн аргыг хослуулан шинээр урладгаараа нийтэд хэдийнэ танигдсан мэргэжлийн дизайнер төдийгүй хувцаслах соёлыг бүрэн утгаар нь түгээж яваа залуу бүсгүй юм.
Дашрамд дуулгахад, тасалбарыг ticket.mn сайтаар борлуулж буй юм. Энэхүү арга хэмжээ The Corporate Hotel and Convention Centre-д болох юм. Энэ үеэр улаан хивсны ёслол, улаан хивсний загварууд гээд уригдсан зочдын сонирхлыг татах гайхалтай орчин байх аж. Ододтой улаан хивсэн дээр алхан гоо сайхныг утгаар нь таашаах тун удахгүй…
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.