БУЛГАН СУМЫН СУРАГЧИД ШИНЭ ДОТУУР БАЙРТАЙ БОЛЛОО

Баян-Өлгий аймгийн Булган сумын Ёлт багийн нутаг дэвсгэрт өнгөрсөн жил 160 хүүхдийн сургууль, спорт заал ашиглалтад орж байсан бол энэ жил сургуулийнхаа дэргэд 30 хүүхдийн багтаамжтай сурагчдын дотуур байр ашиглалтад орлоо. Ингэснээрээ сурагчид гэртэйгээ ойрхон сургуультай, алслагдсан баг, тосгодоос суралцаж байгаа хүүхдүүд ч сургуультайгаа ойрхон, амьдрах орчин нь тохитой дотуур байртай болж байгаа юм. Тус дотуур байранд хооллохтанхим, ариунцэврийнөрөө, хувцасныөлгүүр, хичээллэх болон сургалтын анги танхимууд, хувцас солих өрөө, бага ангийн танхим, мөн зуухны өрөө, халуун цех, бэлтгэх цех, сав угаалга, ажилчдын хувцас солих өрөө,цахилгаан холбооны өрөө зэргийг төлөвлөжээ

Сумын хэмжээнд Ахлах сургууль, Шүвтэр, Ёлтод багт бага сургуулиуд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийтдээ 53 бүлэгт 1193 хүүхэд сурч байна. Багаангийн хамран сургалт 95,6 хувь суурь боловсролын хамран сургалт 94,6 хувьд хүрсэн. Сумын төвийн цэцэрлэгийн 4 бүлэгт 96, Шүвтэр багийн гэр цэцэрлэгт 20 хүүхэд. Ёлт багийн цэцэрлэгт 2 бүлэгт 50 хүүхэд тус тус хамрагдаж байна. Нийтдээ 170 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа нь цэцэрлэгийн насны хүүхдийн 33,2 хувийг эзэлжбайгаа нь цэцэрлэг нэмж байгуулах шаардлага байгааг харуулж байна. Ерөнхий боловсролын 3 сургууль сургалтаа 2 хэлээр явуулдаг онцлогтой тул анги дүүргэлт бага байдаг.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.