
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлж байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр “Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат, шатны удирдлагуудтай Засгийн газар хамтран ажиллах боломжгүй. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагуудыг хамтад нь ажлаас чөлөөлж байна” хэмээн мэдэгдлээ.
Ийнхүү С.Амарсайхан хоёр удаа Ерөнхий сайдын шийдвэрээр сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна. Тэрээр өмнө нь Ерөнхий сайд Г.Занданшатарын шийдвэрээр Шадар сайдын албан тушаалаас чөлөөлөгдөж байсан юм.
2 цагийн өмнө
3 цагийн өмнө
Өчигдөр
2026-09-14
2026-09-14
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.