
Нийслэлийн хэмжээнд он гарсаар Туул голд 5 том хүн, 2 хүүхэд голын усны ослоор амиа алджээ. Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан сэрэмжлүүлж байна.
Тухайлбал, өчигдөр /2026.07.06/-ны өдөр Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Яармагийн гүүрний хойно хүүхэд усанд живж алга болсон гэсэн дуудлага 18:29 цагт иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүн 7 болон 11 настай хоёр хүүхдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, осолдож нас барсан байдалтай олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллажээ.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.